Бусадтай хуваалцах

ОДЬ ТАН ЭМИЙН ҮЙЛДВЭР
Монголын уламжлалт анагаах ухаан нь нэн эртний анагаах ухаануудын нэг бөгөөд одоогоос 5000 жилийн өмнөөс үүссэн төдийгүй олон мянган жилийн туршид монголчуудын амьдралын хэв маягтай уялдан хөгжиж, үеэс үе дамжин өвлөгдөж ирсэн анагаах ухаан билээ. Энэхүү гайхалтай Монголын уламжлалт анагаах ухааныг энэ цагт түгээн дэлгэрүүлж, түүчээ нь болж буй томоохон төлөөллийн нэг нь манай “Одь Тан” уламжлалт эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний үйлдвэр юм.